top of page

HOSTING ELEVATOR

Дэлхийн Шилдэг 10-т багтдаг БНХАУ дахь цахилгаан шатны тэргүүлэх үйлдвэрлэгч

Hosting Elevator компанийн танилцуулга

Хостинг нь 1993 онд байгуулагдсан Хятадын шилдэг цахилгаан шатны групп компани юм. Хостинг нь Хятадын шилдэг 10 нэр хүндтэй цахилгаан шат болон урсдаг шат үйлдвэрлэгч компанийн нэг бөгөөд хөгжүүлэлт, үйлдвэрлэл, суурилуулалт, засвар үйлчилгээг нэгтгэн гүйцэтгэдэг. Манай үйлдвэрийн талбай нь 300,000 м² гаруй бөгөөд 165 метрийн өндөр туршилтын цамхагтай. Бидний бүтээгдэхүүний хамгийн дээд хурд нь 10 м/с хүрэх чадалтай. Бид таны шаардлагад нийцсэн цахилгаан шатыг үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Манай бүтээгдэхүүнүүд нь төрийн хөрөнгө оруулалттай төслүүд, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, төмөр замын төслүүд зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагддаг. Үйлдвэрлэсэн цахилгаан шатуудын 30%-иас илүү хувь нь Өмнөд Америк, Европ, Ази, Ойрхи Дорнод, Африк болон бусад улс орнуудад экспортлогддог бөгөөд бид Хятадын шилдэг 10 экспортчлогч компанийн нэг билээ.

Дэлхийд 1,000,000+ цахилгаан шат болон урсдаг шат үйлдвэрлэж, ашиглалтад оруулсан.

Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бие даан судалж, тогтмол хөгжүүлэлт хийж үйлдвэрлэдэг

Түүхий эд үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэрлэлт, угсралт засварын үйлчилгээ цөм нэг дороос авах боломжтой.

БНХАУ дахь цахилгаан шатны тэргүүлэх үйлдвэрлэгч

Hosting Elevator нь Хятад дахь тэргүүлэх цахилгаан шат үйлдвэрлэгч бөгөөд бидний гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт буй цахилгаан шат борлуулагч компанийн хэрэгцээнд зориулан захиалгат цахилгаан шатны үйлчилгээг үзүүлэхэд оршдог. Бид FUJITEC, SCHINDLER, HYUNDAI болон бусад алдартай брэндинг компаниудтай хамтран ажилладаг.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу, эрхэм харилцагч, түншүүд ээ!

Та бүхэнд Про Хостинг Инженеринг ХХК-ийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай компани зөвхөн цахилгаан шат нийлүүлж угсраад зогсохгүй, хүмүүсийн хөдөлгөөн, бизнесийн өсөлт, амьдралын чанарыг шинэ түвшинд гаргах зорилготой.

Бидний үнэт зүйл бол чанар, аюулгүй байдал, инновац, итгэлцэл. Энэ бүгдийг дэлхийн стандартын шийдэл, шилдэг инженерүүд, харилцагч төвтэй үйлчилгээгээр баталгаажуулдаг.

Бидний хамт олон зүгээр нэг борлуулагч биш – таны найдвартай хамтрагч байхыг зорьдог. Тиймээс бидэнтэй холбогдсон хэн бүхэн урт хугацааны үнэ цэн, мэргэжлийн үйлчилгээ, хамгийн сүүлийн үеийн технологийг авч чадна.

Шилдэг цахилгаан шатны шийдлийг хайж байна уу?

Тэгвэл та зөв газартаа иржээ! Бидэнтэй хамт ирээдүй рүү тэмүүлээрэй.

Hosting Elevator – Чанар, итгэл, ирээдүй!

Хүндэтгэсэн,
Про Хостинг Инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Энхжин

 

Гүйцэтгэх захирал

ХАМТ ОЛНЫ ТАНИЛЦУУЛГА

Баг хамт олон

Про Хостинг Инженеринг ХХК нь Hosting Elevator групп компанийн Монгол улс дахь цор ганц салбар төлөөлөгчөөр ажиллаж байна.

Манай компани нь 15 гаруй жилийн түүхтэй бөгөөд олон жилийн туршлагатай ур чадвартай инженерүүд угсралт, засвар үйлчилгээг гүйцэтгэж байна.

Алсын хараа: Бид дэлхийд танигдсан брэнд, чанартай угсралт, хямд үнийн бодлогыг тууштай баримтлан зах зээлийн тэргүүлэгч компани болно.

Эрхэм зорилго: Хэрэглэгчдэдээ чанарын баталгаа, дэвшилтэд технологийн шийдлийг санал болгох замаар үнэ цэнтэй амьдралын чанарыг цогцлоон бүтээнэ.

Үнэт зүйл:

Чанар & Аюулгүй байдал / Харилцагч төвтэй үйлчилгээ 

Инновац & Технологи / Мэргэжлийн ур чадвар / Хариуцлага & Итгэлцэл 

“Hosting Elevator – Чанар, итгэл, ирээдүй!”
Дэлхийн брэндийг хямд үнээр

Манай үйл ажиллагааны чиглэл

  1. Лифт нийлүүлэлт – Орон сууц, оффис, худалдааны төв, үйлдвэр, эмнэлэг, ачаа, тусгай зориулалтын бүх төрлийн цахилгаан шат

  2. Лифт угсралт – БНХАУ-д сурч мэргэшиж олон улсын сертификаттай төгссөн 15 гаруй жилийн туршлагатай чадварлаг инженер механикууд олон улсын стандартын дагуу мэргэжлийн угсралт засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.

  3. Засвар, үйлчилгээ – 24/7 засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт, найдвартай ажиллагаа

  4. Сургалт – Монгол Улсын анхны лифтний практик сургалтын төв. Лифтний угсрагч засварчин, механик, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг.

Манай сургалтын  төв нь 15 жилийн туршлагатай, өргөх машин механизмийн салбарт тэргүүлэгч байгууллага бөгөөд Оюу Толгой ХХК-тай 12 дахь жилдээ амжилттай хамтран ажиллаж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Манай сургалтаар лифтний технологи, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр онолын мэдлэг, практик чадварыг эзэмшинэ.

Манайх доорх сургалтын төрлүүдээр боловсон хүчин бэлтгэж, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх олгоно.

Сургалтын төрөл:

  • Лифт угсралт, засварчин

  • Лифтчин

  • Лифтний механикч

 

Сургалтын давуу тал:

  • Онол ба практикийг хослуулсан сургалт: Орчин үеийн лифтний симулятор, бодит тоног төхөөрөмж дээр дадлага хийх боломж.

  • Мэргэжлийн багш, инженерүүдийн удирдлага: Туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах боломж.

  • Мэргэжлийн үнэмлэх: Сургалтыг амжилттай төгссөн та бүхэнд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх олгоно.

  • Ажлын байр: Сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдөд шууд ажлын байр санал болгодог. Мэргэжлийн үнэмлэх, онолын мэдлэг, практик чадвараа ашиглан шинэ боломжуудыг нээнэ.

Үйл ажиллагааны чиглэл
Туршлага
Давуу тал инновац
Дэлхийн брэнд лифт
БНХАУ дахь цахилгаан шатны тэргүүлэх үйлдвэрлэгч

“Hosting Elevator” компанийн үндсэн давуу тал

● Хятадын ТОП-10 цахилгаан шат үйлдвэрлэгч компани

● Бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шатын бүрэн цогц үйлчилгээ

● Үйлдвэрийн үнээр

● 25 гаруй жилийн туршлага

● 24 цагийн засвар үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Бид таны захиалгаар зорчигчийн, өндөр хурдны, шилэн, эмнэлгийн, ачааны, автомашины, хотхоны зэрэг олон төрлийн цахилгаан шатуудыг таны сэтгэлд нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой бөгөөд үүнд мөн урсдаг шат ч багтана.

11_1738836468_WNo_600d600.jpg

Бид дараах цахилгаан шатуудыг

танд санал болгож байна.

  • Зорчигч тээврийн цахилгаан шат

  • Өндөр хурдны цахилгаан шат

  • Шилэн цахилгаан шат

  • Эмнэлгийн цахилгаан шат

  • Ачааны цахилгаан шат

  • Автомашин тээврийн цахилгаан шат

  • Вилла зориулалтын цахилгаан шат

  • Урсдаг шат

Бидний бүтээсэн цахилгаан шат тус бүр урлагийн бүтээл мэт өндөр чанар, загвараар үйлдвэрлэгдэн таны гарт хүрэх болно.

Про Хостинг Инженеринг ХХК

CE/UL/TUV Сертификат

Hosting Elevator нь DNV /Det Norske Veritas/-аас ISO9001 чанарын удирдлагын систем, ISO14001 орчны менежментийн систем, OHSAS18001 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем болон TUV /Technischer Überwachungsverein/-аас SA8000 нийгмийн хариуцлагын менежментийн систем зэрэг олон улсын гэрчилгээтэй.

Бүх бүтээгдэхүүнүүд Европын EN81-20/50 болон EN115 стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд Европ, Австрали, Ази зэрэг олон улсын стандартын шаардлагад нийцэх CE болон UL сертификаттай.

CE сертификат: Европын Холбооны аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны стандартад нийцэж буйг илтгэх гэрчилгээ.

UL гэрчилгээ: Бүтээгдэхүүн, систем, материалын аюулгүй байдал, чанар зэргийг тэмдэглэх гэрчилгээ. Үүнийг Underwriters Laboratories (UL) нэртэй туршилтын лаборатори, стандартын байгууллагаас олгодог.

Our Services_1737621381_WNo_1000d719_edited.jpg
чанар, аюулгүй байдал, инновац, итгэлцэл
contact66_1737622875_WNo_830d462.jpg

Үйлдвэрийн танилцуулга

“6S” талбайн менежмент ба Хялбар үйлдвэрлэлийн аргачлал
Бүтээгдэхүүний чанарын өндөр шаардлагыг хангахын тулд бид Европ, Америк, Япон зэрэг орнуудад үйлдвэрлэсэн дээд зэргийн үйлдвэрлэл, боловсруулалтын тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирж үйлдвэртээ ашигладаг. “6S” талбайн менежмент болон хялбар үйлдвэрлэлийн аргачлалыг хэрэгжүүлснээр өндөр зэрэглэлийн, орчин үеийн, дэвшилтэт цахилгаан шатыг хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал, бид үйлдвэртээ NIGHT-TRAIN гэх нэгдүгээр зэрэглэлийн металл боловсруулан дамжуулах машин, Финлянд SGE6 NC цоолж нүхлэх машин, лазераар зүсэх машин, нугалах машин болон хэвлэгч машин зэрэг шилдэг тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

contact66_1737622875_WNo_830d462.jpg

Шинэ Туршилтын Цамхаг

Бид үйлдвэрлэлийн хүрээлэндээ 165.2 метр өндөртэй туршилтын цамхагтай бөгөөд газрын гадаргуугаас дээш 156 метр, газар доор гурван давхар буюу 9.2 метр гүнтэй юм. Тус цамхагт 9 туршилтын хонгил байх бөгөөд нэгэн зэрэг 11 лифт ажиллуулж, 8 лифтийн удирдлагын функцийг турших боломжтой. Хамгийн дээд хязгаартаа 10 м/с хүртэл хурдтай цахилгаан шатны туршилт хийгдэх бөгөөд энэ нь дээд зэрэглэлийн цахилгаан шат болон технологийн загварчлал, туршилтад ашиглагдана.

Our Partner_1737695641_WNo_1200d506.jpg

Бидний түнш​

Бид дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэн хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн, үүгээрээ маркетингийн тогтвортой систем бий болгож дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ танилцуулан, шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох байдлаар зах зээлээ амжилттай өргөжүүлсээр байна. Одоогоор Хятадын зах зээлд 125, гадаадын зах зээлд 80 гаруй борлуулалтын агенттай.

bottom of page